Хятад улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт тус нэгдлийн хөгжилд шинэ түлхэц үзүүлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
Тэрбээр “Тяньжинд байгуулагдсан цагаасаа хойш эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлж, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байгаа ШХАБ-ын хуучин болон шинэ анд нөхөд цугларчээ. ШХАБ нь олон улсын харилцааны шинэ хэлбэр, нэг хувь заяатай хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг цогцлоох чухал хүч болжээ. Дэлхий дахин урьд хожид байгаагүй томоохон өөрчлөлтөд орж, тогтворгүй байдлын хүчин зүйлс мэдэгдэхүйц их болжээ. Ийм нөхцөл байдалд ШХАБ-д бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, хөгжилд хувь нэмэр оруулах, бүс улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө ихээхэн хариуцлага ногдож байна. Хамтын хүчин чармайлтаар энэхүү дээд хэмжээний уулзалт маргаангүй амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Тяньжинд болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны төрийн тэргүүн, 10 олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )