Германы улс төрийн “Compact” сэтгүүл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд зориулсан хүндэтгэлийн зоос гаргасан тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
Бэлэг дурсгалын уг мөнгөн зоосон дээр Оросын удирдагчийн хөргийг товойлгоод доор нь “Эх оронч Владимир Путин” (Patriot Wladimir Putin) гэж бичжээ. Энэхүү бүтэгдэхүүний тайлбарт өгүүлснээр, зоос нь “хатан зориг, эрэлхэг чанар болон өрнөдийн суртал ухуулгын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ялж чадсаныг” бэлгэдэж байгаа аж. Зоосыг есдүгээр сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )
Герман түрэмгийлэгчийг.үнэлдэг юм байна.
nerteigeer n getleriin zoos gargachihaachdee.....
Эх.оронч.гэж үнэлэгджээ.\nУкрайны.дайныг.зогсоовол.түрэмгийлэгч.биш энх тайванч болно.