Дэлхийн боксын холбоо чансаа олгох ШИНЭ СИСТЕМД шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

World Boxing холбооны дүрмийн 1.10.11-р зүйлд заасны дагуу Дэлхийн аваргын тэмцээн нь тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжиж байна.

Энэ нь Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын онооны эрэмбийг тодорхойлох бөгөөд улмаар Олимпын эрх авах боломжид шууд нөлөө үзүүлэх юм.

Онооны хуваарилалтыг дараах байдлаар тогтоожээ.
 

  • Алтан медаль (Champion) - 1,500 оноо
  • Мөнгөн медаль (Silver medal) - 1,000 оноо
  • Хүрэл медаль (3–4-р байр) - 600 оноо
  • 5–8-р байр - 300 оноо


Боксын ДАШТ-д оролцох Монголын шигшээ баг
 

2025 оны есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд Их Британи Улсын Ливерпүүл хотноо болох сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг Монголын боксын холбоо энэ долоо хоногт албан ёсоор зарласан.


Эмэгтэй:
 

  • 48 кг: Л.Алтанцэцэг
  • 51 кг: Б.Мөнгөнсаран
  • 54 кг: О.Есүгэн
  • 57 кг: М.Энхжаргал
  • 60 кг: М.Намуун


Эрэгтэй:
 

  • 50 кг: А.Баттулга
  • 55 кг: Х.Билгүүнсайхан
  • 60 кг: Г.Лундаа
  • 65 кг: Б.Мишээлт
  • 70 кг: О.Бямба-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.121) 2025 оны 08 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top