Сэлэнгэ аймгийн Мандал суманд 54 мм бороо оржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 21

 

Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30.0-54.0 мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-54.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Мандалд 54.0 мм, Баянгол 48.0 мм, Сүхбаатар 38.0 мм, Бугант 36.0 мм, Хүдэр 35.0 мм, Ерөө, Хушаат 33.0 мм, Дарханы Шарын голд 48.0 мм, Орхон 39.0 мм, Хонгор, Дархан, 30.0 мм, Төв аймгийн Борнуур 49.0 мм, Лүн 44.5 мм, Жаргалант, 43.0 мм, Батсүмбэр 38.0 мм, Аргалант 35.0 мм, Угтаалцайдам 33.4 мм, Баян-Өнжүүл 33.0 мм, Баянчандмань 30.0 мм, Өндөрширээт 29.0мм, Эрдэнэ 28.0 мм, Өмнөговийн Даланзадгад 34.0 мм,Нийслэл Баянзүрх дүүрэгт 43.0 мм, Налайх дүүрэгт 35.0 мм, Сүхбаатар дүүрэгт 32.0 мм, Хан-Уул дүүрэгт 30.9 мм, Сонгинохайрхан дүүрэгт 28.0 мм, Дорнодын Чойбалсанд 27.0 мм, бусад нутгаар 0.0-26.0 мм бороо орсон байна.

Өнөөдөр энэ процессийн зүүн хэсэг Монголын нутгаас бараг гарч байна. Процессийн хойноос тонгойж буй хэсгээс Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top