СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

 

Наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Тэрэлж, Туул /Босгын гүүр/, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-25 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай байна. Маргааш буюу 8 дугаар сарын 19-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top