Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ 

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.11-08.17/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага бүртгэгдлээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Нийт дуудлагын 46 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top