Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ий бэлтгэлээ Төв аймагт хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 16

Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно.

Дэлхийн аваргад оролцох Монгол Улсын шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс өчигдөр баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцсан бөгөөд бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу өрнөж байна.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид тус төвд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд үндсэн бэлтгэлээ хийлээ. Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх аж.

Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн бол анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд мөнгө, Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж байв.
 


ДАШТ-нд дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцоно.
 

Эрэгтэй:
 

  • 57 кг: Б.Мөнх-эрдэнэ
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Б.Гантулга
  • 70 мкг: Т.Тулга
  • 74 кг: Э.Төгсжаргал
  • 79 кг: О.Сүлдхүү
  • 86 кг: Н.Батбилгүүн
  • 92 кг: Т.Дэмчигдорж
  • 97 кг: Г.Ганхуяг
  • 125 кг: М.Лхагвагэрэл


Эмэгтэй:
 

  • 50 кг: Б.Мөнхнар
  • 53 кг: Ц.Намуунцэцэг
  • 55 кг: Б.Хулан
  • 57 кг: Х.Болортуяа
  • 59 кг: Т.Алтжин
  • 62 кг: П.Орхон
  • 65 кг: Т.Энхжин
  • 68 кг: Э.Дэлгэрмаа
  • 72 кг: З.Болортунгалаг
  • 76 кг: Э.Даваанасан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MATILDA(41.85.162.164) 2025 оны 08 сарын 16

Би хатагтай Матильда Лекустр байна. Европ дахь өнөөгийн хямралын дараа би тусламж хэрэгтэй байгаа хүмүүст 3,000-аас 700,000 еврогийн хооронд зээл олгож байгаа бөгөөд энэ зээлийг авах хүсэлтэй аливаа ноцтой хүнд зээл олгодог. Зээлийн хүү нь зээлийн хэмжээнээс хамаарч жилийн 2%-20% хооронд хэлбэлздэг. Та хамгийн ихдээ 2-29 жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой. Гэсэн хэдий ч би танай нотариатч эсвэл хуульчаас өрийг баталгаажуулсан гэрчилгээ шаардаж байна.\nХэрэв та сонирхож байвал matildalecoustre@gmail.com хаягаар надтай холбоо барина уу\nэсвэл WhatsApp: 0033751150075

0  |  0
Top