Мансууруулах бодис хэрэглэсэн 6 иргэнийг СААТУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

 

 

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-38 насны Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top