Төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

 

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.

 

 

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт долоон байршилд 20 ТҮЦ, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 56 ТҮЦ, Баянгол дүүрэгт найман байршилд 16 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 13 байршилд 33 ТҮЦ, Чингэлтэй дүүрэгт таван байршилд 5 ТҮЦ, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд 9 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(202.9.46.194) 2025 оны 08 сарын 16

Түцээр хоол олж байгаа олон байгаа зүгээр орхиж болохгүй юу ?

0  |  0
zochin(66.181.178.223) 2025 оны 08 сарын 16

Энэ ТҮЦ-ийн эзэдийг хатуу шийтгэ! Ямар тэнэг муйхар бүдүүлэг юм бэ?!

0  |  0
Top