
Өвчний онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байсан асуудлыг шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, эрт илрүүлгийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд зарцуулах шийдвэр гаргалаа.
Ингэснээр энэ оныг дуустал зөвхөн ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдэв.
ЭХЭМҮТ-д 8-р сараас 2025 оныг дуустал архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээний тусламжийг үзүүлэх санхүүжилт хүрэлцээтэй боллоо.

Сэтгэгдэл ( 0 )