СЭРЭМЖЛҮҮЛЭГ | "Гадаадад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

 

“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжлохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгддэг.

Иймд иргэд та бүхэн гадны сургуулиудад тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт зар мэдээллийг нягталж албан ёсны хөтөлбөр, компани мөн эсэхийг шалгаж энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top