Хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьсан үйлдлийг ТАСЛАН ЗОГСООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 12

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн.

Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа.

Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнд “Гүнбилэгт трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьсан байна. Шалгалтаар тухайн компани нь хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top