СЭРЭМЖЛҮҮЛЭГ | “Байр түрээслүүлнэ” гэх залилангийн хэрэг ихэсчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 12

 

Жил бүрийн 08 дугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.

Өнгөрсөн оны 08 дугаар сард Цагдаагийн байгууллагад “Орон сууц түрээсэлнэ”, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх түрээсийн залилангийн гэмт хэрэг нийт 62 бүртгэгдэн шалгагдсан.

Үүнээс:

“Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр урьдчилгаа мөнгө авч залилсан 39 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн:

  • Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
  • Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
  • Эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top