Богд хааны Хүрэн ордны дэргэдэх барилгын ажлыг зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн билээ.

Энэ дагуу Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах Богд хааны Хүрэн ордон буюу "Хайстайн Лаврин" гэх түүхэн дурсгалт барилгын зүүн талд амины орон сууц барьж буй асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Богд хааны Хүрэн ордон буюу Хайстайн Лаврин нь Соёлын өвийн нэгдсэн бүртгэл болон Соёлын үл хөдлөх дурсгалын дэд системд түүхэн дурсгалт байшин төрөл зүйлээр бүртгэгдсэн барилга юм. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км орчимд сүр, бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна. Хэдийгээр газрын өмчлөгч иргэн О.Баасандорж нь амины орон сууцны зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зураг, төлөвлөлт батлуулалгүйгээр барилгын ажил эхлүүлж, зөрчил үүсгэсэн учраас энэхүү барилгын ажлыг зогсоож байна. Тиймд түүх, соёлын өв болсон тус барилгын ойр орчмыг хамгаалахаас гадна өмчлөгч иргэнтэй хуулийн дагуу зөвшилцөж, хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ” гэв.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSO(197.211.63.46) 2025 оны 08 сарын 08

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа бай

0  |  0
сс(66.181.168.82) 2025 оны 08 сарын 08

хуулийн тодорхой заалтууд байхад зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй, төр татвар төлөгчдийн мөнгөөр иргэний хохирлыг барагдуулдаг муу практик тогтоод удаж байна даа, төсвийн мөнгөөр тухайн иргэнийг хохиролгүй болгосон мэт харагдах боловч цаана нь өчнөөн алдагдал төр хүлээж байгаа шүү, тэгээд нэг дарга нь нээх их ажил хийж, асуудал шийдсэн дүр эсгэнэ.

0  |  0
Top