Сэлбэ хот I Инженерийн шугам сүлжээний тендерийг нээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 02

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га нутаг дэвсгэрт анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг хийж, газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу дуусах шатандаа явж байгаа. Тэгвэл Сэлбэ хот төслийн гэр хорооллыг орон сууцжуулах цогц хороолол барих “Багц 1” ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажлыг хийж байна.

“Багц 2” ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж буй. Мөн цахилгаан холбоо, дохиоллын шугамын буулгалт, шилжүүлэлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгааны шон буулгах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендерийг зарлаж, нээлээ.

Энэ хүрээнд Сэлбэ хот төслийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх “Багц 1”, “Багц 2” ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрсний усны түвшнийг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.62) 2025 оны 08 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000

0  |  0

Сэрүүн сэлбэ минь(202.9.41.16) 2025 оны 08 сарын 02

тендер хямдыг нь бүү хараасай билээ, москва хотод сүүлийн 140 жил ороогүй их хур буужээ, бээжин хот хямд тендерээс болж дагуул хотуудаа үерийн усны золигт гаргажээ, улаанбаатарын хоймор сэлбэ минь сибирийн их цэвдэгийн үргэлжлэл байдаг, их цэвдэг хайлаад л байна, 100 жилийн настай юм хийгээсэй билээ дээ

1  |  0
Top