Гавьяат жүжигчин С.Жавхланд Ардын жүжигчин цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой долдугаар сарын 29-30-ны хооронд болно. Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Увс аймагт очоод байгаа бөгөөд Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Хамаг монгол төсөл"-ийг санаачлагчСамандын Жавхланд Ардын жүжигчин цол хүртээлээ.

С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан.

Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан, уран бүтээлийн тоглолтоо хүргэж, монгол өв соёлоо сурталчилсан. Ард олны зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй хит дуу, 13 цомог, 15 удаагийн бие даасан тоглолтоос гадна дэлхийн 30 оронд уран бүтээлийн тоглолтоо хийжээ.  

Мөн  "Хамаг Монгол" төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн нь түүний уран бүтээлийн томоохон төслүүдийн нэг юм. 

Дуучин С.Жавхлан 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.26.50) 2025 оны 08 сарын 01

Зөв хүндээ өгчээ. Халуун баяр хүргэе. Уран бүтээл чинь улам арвин болж, ард түмнээ баясгаж яваарай. Баясгалан та хоёр бол нийтийн дууны дуучдын сүлд чимэг нь мөнөөс мөн шүү.

0  |  0
....(202.179.26.50) 2025 оны 08 сарын 01

Зөв хүндээ өгчээ. Халуун баяр хүргэе. Уран бүтээл чинь улам арвин болж, ард түмнээ баясгаж яваарай. Баясгалан та хоёр бол нийтийн дууны дуучдын сүлд чимэг нь мөнөөс мөн шүү.

0  |  0
иргэн(66.181.179.201) 2025 оны 07 сарын 29

за зүгээр л байгаа яг яасан гэж наад хүн зүгээр л дуучин ш дээ

0  |  0
Зочин(202.9.41.95) 2025 оны 07 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

0  |  0
Top