Хоёр өдрийн шалгалтаар 23 иргэн мансууруулах бодис хэрэглэснийг илрүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 27

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны долоодугаар сарын 26-27-нд шилжих шөнө зарим баар, цэнгээний газарт хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. 

Шалгалтаар 483 иргэн /Эрэгтэй 265, эмэгтэй 218/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол Улсын 8 иргэн, Бүгд Найрамдах Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

Үүний өмнөх өдрийн гэнэтийн шалгалтын үеэр 560 иргэн (Эрэгтэй 210, эмэгтэй 350)-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол Улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон юм. Мөн 2 этгээд 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. 

Ийнхүү хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар баар, цэнгээний газраар үйлчлүүлж буй 1043 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.95) 2025 оны 07 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(202.9.41.95) 2025 оны 07 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top