ИХ ДУУЛГА I С.Лхагвадулам шөвгийн наймд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 26

Гэрэл зургийг: МЖБХ

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин С.Лхагвадулам өрсөлдөгчөө ялж, шөвгийн 8-д шалгараад байна.

Тэрбээр залуучуудын Европын цомын аварга, 23 хүртэлх насны Европын АШТ-ий хүрэл медальт Польшийн Александра Ковалевскаг торгуулиар ялсан юм.

Одоо манай бөх Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Фен Юин Юингтэй барилдах болно.

С.Лхагвадуламдаа амжилт хүсье!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu