Гэрэл зургийг: МЖБХ
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд явагдах юм. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, Б.Ганхайч тэргүүтэй 16 бөх зодоглож байна.
Өнөөдөр барилдаж буй монгол бөхчүүдээс эхний ялалтыг “Гуру Дожо” дэвжээний залуу бөх, 16 настай Хүрэлчулууны Маралмаа авчирлаа.
Тэрбээр БНХАУ-ын хашир туршлагатай бөх, Азийн нээлттэй тэмцээний аварга, Европын цомын тэмцээний хүрэл медальт Хан Люг хоёр юүко үнэлгээгээр илүүрхэж, шөвгийн 8-д шалгарсан юм.
Одоо манай бөх Ази тивийн аварга, Ташкент, Загребийн гранпригийн аварга Японы Кирари Ямагүчитэй барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )