Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд  Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсын “Оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “Гуравдагч хөрш” Энэтхэг улстай хөгжүүлж буй  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхэд Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ. 

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар хийж буй ажлыг шуурхайлж, зарим бодит алхам хийхээр тогтлоо. 

Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд Ерөнхий сайд Г.Занданшатар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд А.М.Готсурве хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хамгийн чухал гэдгийг онцолж, үйлдвэрийг аль болох эрт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. 

2025 онд Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.34) 2025 оны 07 сарын 27

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.126.91.235) 2025 оны 07 сарын 26

Үйлдвэрээ ашиглалтанд орууллаа гэхэд хангах түүхий тосгүй байж хугацаанаас нь өинө ашиглалтанд оруулна гэж хоосон яриад. Тэгээд ч энэ үйлдвэр 2027-2028 онд яаж ч оролдоод ашиглалтанд орж чадахгүй. Ашиглалтанд орлоо ч асар их алдагдалтай ажиллана. Тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал гэж одон нийтийн толгойг угааж 2 хөрштэй хийсвэрээр харшалдуулаад улам хуурамч аюултай байдал үүсгээд

0  |  0
Зочин(202.126.91.235) 2025 оны 07 сарын 26

Үйлдвэрээ ашиглалтанд орууллаа гэхэд хангах түүхий тосгүй байж хугацаанаас нь өинө ашиглалтанд оруулна гэж хоосон яриад. Тэгээд ч энэ үйлдвэр 2027-2028 онд яаж ч оролдоод ашиглалтанд орж чадахгүй. Ашиглалтанд орлоо ч асар их алдагдалтай ажиллана. Тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал гэж одон нийтийн толгойг угааж 2 хөрштэй хийсвэрээр харшалдуулаад улам хуурамч аюултай байдал үүсгээд

0  |  0
ZOCHIN(159.196.132.219) 2025 оны 07 сарын 26

HURELSUHIIN IDSEN UUSNIIG L BULZAARUULAH GEJ TENEG ERUNHII SAID TOLGOIGOO GASHILGAJ BGAA BIZ...UMHII AVILGACHID GAZRIIN TOS NEREER .....IDEJ HANAHGUI DEE....HEZEEE VE MONGOL UILDVERTEI BOLOH N....

0  |  0
Бат(202.9.41.57) 2025 оны 07 сарын 26

Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана

1  |  0
Зүч(103.212.162.69) 2025 оны 07 сарын 26

за ашгүй явж л байгаа юм байна. Мэдээлэл байнга авч баймаар байна...

0  |  0
Close menu