ИХ ДУУЛГА I Монголын жүдочид эхний өдөр 5 медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаанууд өндөрлөж, таван жингийн медальтнууд тодорлоо.

Эхний өдөр Монголын бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт таван медаль хүртэв.

Японы бөхчүүд таван жингийн гуравт нь түрүүлсэн бол Узбекистан болон Оросын бөхчүүд тус бүр нэг алт авлаа.

Маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд 12:30 цагаас эхэлнэ. Бөхийн хорхойтнуудыг "Степпе Арена"-д хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжихийг урьж байна.

Эхний өдрийн медальтнууд


Эрэгтэй - 60 кг
 

1. Хирото Ширакане (Япон)

2. Хаяато Кондо (Япон)

3. Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)

3. Изнаур Сааев (IJF)
 

Эрэгтэй - 66 кг
 

1. Абдурахим Нутфуллоев (Узбекистан)

2. Денис Виеру (Молдав)

3. Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)

3. Жи Хюк Ян (БНСУ)


Эмэгтэй - 48 кг
 

1. Мицүки Кондо (Япон)

2. Марина Воробева (IJF)

3. Алтаншагайн Мишээл (Монгол)

3. Сабина Гилязова (IJF)


Эмэгтэй - 52 кг
 

1. Кокоро Фүжиширо (Япон)

2. Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)

3. Глафира Борисова (IJF)

3. Юү Хон Яао (БНХАУ)


Эмэгтэй - 57 кг
 

1. Ксения Галицкая (IJF)

2. Ана Виктория Пулиц (Хорват)

3. Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)

3. Мэгүми Фүчида (Япон)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurel(76.157.240.254) 2025 оны 07 сарын 26

Heden hurel zulgaadag.heveeree shivdee zailuul. 1 yalaaf hurel shaadag garuud mongoloor duuren

0  |  0
бөх(103.212.118.210) 2025 оны 07 сарын 26

Харамсалтай л юм болж дээ, алт байдаггүй чёрт.

0  |  0
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 26

Сүртэй ш дээ

1  |  0
Close menu