“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс Монголын баг дөрөв дэх медалиа өөрийн болголоо. Энэ удаа эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн эзэн болов.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Бауярзан Нарбаевийг богино хугацаанд үүрэх мэхээр цэвэр ялсан юм.
66 кг-ын дүн
1. Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
2. Денис Виеру (Молдав)
3. Б.Эрхэмбаяр (Монгол)
3. Жи Хюк Ян (БНСУ)
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Монголын бөхчүүд медаль булаалдав
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Л.Сосорбарам хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр медалийн төлөө нутаг нэгт Э.Номинтуяатай хүч үзэж, юүко үнэлгээгээр хожигдож яваад цаг дуусахаас дөрвөн секундын өмнө өчих мэхээр цэвэр ялсан юм.
57 кг-ын дүн
1. Ксения Галицкая (IJF)
2. Ана Виктория Пулиц (Хорват)
3. Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
3 .Мэгүми Фүчида (Япон)
Сэтгэгдэл ( 1 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com