“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр үдээс өмнөх барилдаануудад урамтай хүч үзэн учраа бүрээ ялсаар финалд шалгараад байсан.
Харин аваргын төлөөх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Японы Кокоро Фүжиширод ялагдсан юм.
Барилдааны үндсэн цагт бөхчүүд нэгнээсээ үнэлгээ салгаж чадаагүй тул цаг сунган барилдсан. Улмаар нэмэлт цагт япон бөх тонгорох мэхээр цэвэр ялалт байгуулав.
Энэ жинд “Мон Алтиус Цагаанбаатар” академийн залуу тамирчин Б.Уранзаяа шагналт 5-р байр эзэллээ.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Хон Яаод вазаригаар ялагдсан юм.
52 кг-ын дүн
1. Кокоро Фүжиширо (Япон)
2. Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
3. Глафира Борисова (IJF)
3. Юү Хон Яао (БНХАУ)
Сэтгэгдэл ( 2 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
ЯПОН ЖҮДОНД САЙН.\nБИД ЯЛАХАД ИХ ХЭЦҮҮ БАЙХ БОЛНО!\nЯпоны аз таарлаа.