15 настай А.Мишээл Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон 15 настай залуу бөх Алтаншагайн Мишээл нутгийн дэвжээн дээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Германы бөх, Европын нээлттэй тэмцээний хошой аварга Сара Иштийг торгуулиар яллаа.

Барилдааны явцад герман бөх өрсөлдөгчийнхөө нугасыг гэмтээж болох аюултай үйлдэл хийсэн тул шүүгч дүрмийн дагуу түүнд хансүкэ-макэ торгууль оноосон юм.

Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд улсынхаа нэрийг олонтаа гаргасан М.Уранцэцэг, Б.Баасанхүү нарын орыг залгах ирээдүйтэй бөх төрөн гарч буйг А.Мишээл энэхүү амжилтаараа нотлон харуулж байна.

Анхны олон улсын тэмцээндээ ороод хүчтэй, туршлагатай бөхчүүдийг буулган авсаар медалийн болзол хангасан А.Мишээлдээ баяр хүргэж, цаашдын замналд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Зочин(67.171.160.15) 2025 оны 07 сарын 25

хөөрхөн юм бэ яасан. миний охинтой нэр ижил нас чацуу юм.

0  |  0
Close menu