Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степпе Арена”-д хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна.
Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх юм.
Манай улс зохион байгуулагч орны хувиар жин бүрт дөрөв буюу нийт 56 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд болж, медальтнууд тодорно. Улмаар сүүлийн өдөр буюу ням гарагт эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаанууд болсноор тэмцээн өндөрлөх болно.
Тэмцээний 14 жингийн сугалаа өчигдөр (2025.07.24) болсон.
Энэхүү үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Э.Билэгт, Олон улсын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Санхүүгийн ерөнхий захирал Насир Тамими, Спортын хариуцсан захирал Коосэй Иноэ, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тэргүүтэй албаныхан оролцов. Манай улсад гурав дахь удаагаа болох гэж буй Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 29 орны 247 жүдоч оролцож байгаа бөгөөд маргааш эхний өдрийн барилдаан 12:00 цагт “Степ Арена”-д эхэлнэ. Тэмцээний финалын барилдааныг 17:00 цагаас С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах юм. Албан ёсны нээлт энэ сарын 26-нд болно.
Эхний өдрийн барилдаан болох эмэгтэйчүүдийн 48 кг-д 12, 52 кг-д 16, 57 кг-д 14, эрэгтэйчүүдийн 60 кг-д 20, 66 кг-д 25 жүдоч зодоглоно.
Улаанбаатар хотноо болж буй “Их дуулга” гурав дахь удаагаа зодоглох гэж буй 25 тамирчин байна. Үүнээс 18 нь Монгол, долоо нь гаднын тамирчин юм. Тэгвэл Японы Мами Үмэки, Монголын Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр нар уг тэмцээнээс гурав дахь медалиа хүртэхийн төлөө барилдана.
Улаанбаатарын “Их дуулга”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
29 орноос бөх ирсэн гэж байгаа биз дээ
Сүржин нэртэй даржин тэмцээн л болох нь дээ, хэдэн Орос л ирсэн юм шиг, өөр ч олигтой орон байхгүй л бололтой