Европын мэргэжилтэн Thanasis Skourtopoulos "Хасын хүлгүүд" багийг дасгалжуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Европын сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, Грекийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан туршлагатай ахлах дасгалжуулагч Thanasis Skourtopoulos "Хасын хүлэгүүд" багийн Ерөнхий дасгалжуулагчаар ажиллах гэрээг үзэглэжээ. 

Тэрээр 2013 оноос хойш Грекийн болон олон улсын нэр хүндтэй багуудыг удирдаж ирсэн ба Грекийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч (2017–2019) байх хугацаандаа FIBA ДАШТ 2019 тэмцээнд Грекийн багийг удирдаж, тухайн үед NBA-н тэр жилийн MVP Янис Антетокумнмпогийн тоглолтыг чиглүүлж байв. Тэрбээр мөн,
 

  • Европын гол өрсөлдөгч багуудыг амжилттай ялж, Грекийн багийн тоглолтын системийг шинэчилсэн.
     
  • AEK Athens, Peristeri, Panionios зэрэг Грекийн дээд лигийн олон багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
     
  • FIBA Europe Cup, Basketball Champions League зэрэг олон улсын тэмцээнд багуудыг амжилттай удирдан оролцуулсан.
     
  • Грекийн томоохон клубуудын тоглолтын философийг хөгжүүлж, залуу тоглогчдыг бэлтгэх, хамгаалалтын системийг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
     
  • Хамгийн сүүлд тэрээр QATAR-н шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Польшийн дээд лигийн Astoria Bydgoszcz багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан.



Түүний тактик боловсруулах чадвар, туршлага, дүн шинжилгээ, мөн өөрийн тоглолтын хэв маягтайгаа уялдуулан багийг удирдах ур чадвар нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.133) 2025 оны 07 сарын 24

Монголоор яридагийн бол уу ?

0  |  0
Close menu