Улаанбаатарын “Их дуулга”-д монгол жүдочид давамгайлж чадах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Будапештэд болсон ДАШТ-ий дараагаар жүдогийн ертөнц нуруугаа түр зуурхан амраагаад энэ оныг дуустал болох “Их дуулга”, “Гран При” болон тивийн аваргуудын тэмцээн рүүгээ орж байна.

Эхний зогсоол Монголын нийслэл Улаанбаатар. Энэ сарын 25-27-нд Улаанбаатарын “Их дуулга”-тай. Он дуустал болох дөрвөн “Их дуулга”-ын эхнийх нь энэ юм. Мөн үүнээс гадна дөрвөн Гран-Притай. Энэ тэмцээнүүдийг таван тивээр тараан товлосон.

“Их дуулга” бол чансааны өндөр оноо олгодог учраас дараа дараачийн том тэмцээний сугалаанд чухал нөлөөтэй.
 


Улаанбаатарын “Их дуулга”-д 28 улсын 236 жүдоч бүртгүүлсэнээс гол тамирчдын нэг нь Португалын 26 настай эрэмгий Патрисиа Сампайо байх нь. 78 кг-ын жиндээ Сампайо Олимп болон Дэлхийн медальтай. Энэ жилд “Их дуулга”-д түрүүлээд амжчихсан. Бүр Парист шүү. Хэрвээ гэнэтийн юм болчихгүй бол 2015 оны Дэлхийн аварга Японы Үмэки Мамитай чухал барилдаан хийж болохоор сугалаа харагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жиндээ Олимп, Дэлхийн медальт Молдавын Денис Виерү бууж ирлээ. 73 кг руу орж хүчээ нэг үзсэний дараагаар үндсэн жин рүүгээ эргэн бууж, ирж буй нь энэ.
 


90 кг-ын жингийн Дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвили 100 кг-ын жинд үзэлцсээр байгаа. Өнгөрсөн ДАШТ-д Олимпын мөнгөн медальт Илья Суламанизэг ялаад, олимпын аварга Зэлим Коцоевыг нэлээн сандаргаад авсан. Түүнтэй тэнцүүхэн тулж магадгүй өрсөлдөгч нь Украины Антон Савицкий байна. Оны эхээр “Их дуулга”-ын түрүү хүртчихсэн байгаа.
 

Мэдээж, Улаанбаатарт болж буй “Их дуулга” тул Монголын олон шилдэг жүдоч хүчээ үзнэ. Нийтдээ Монголын 56 тамирчин бүртгүүлсэн. Үүн дотор сарын өмнө ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн Б.Ганхайч мөн Г.Наранцэцэг, Ж.Анударь, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл гээд олон шилдэг монгол жүдоч барилдах болно.

Тэмцээний эхний өдөр буюу 25-нд: Эрэгтэй 60 кг, 66 кг. Эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг.

26-нд: Эрэгтэй 73 кг, 81 кг. Эмэгтэй 63 кг, 70 кг.

27-нд: Эрэгтэй 90 кг, 100 кг, +100 кг. Эмэгтэй 78 кг, +78 кг-ын барилдаан тус тус болно.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганзоригт(66.181.182.46) 2025 оны 07 сарын 24

Сэтгэгдэл бичсэн 2 тэнэг тэмцээнийг очоод үзэх тэнхэлгүй Монголын жудочдоо мэддэггүй гарууд байна даа.

2  |  0
zochin(49.109.2.179) 2025 оны 07 сарын 24

shal theverleh gej thagaa ulrdeg mungu garzaa\n

0  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 24

Монголд болж байгаа юм чинь луйвардаад ч болтугай ганц нэг медаль авах байлгүйдээ, яг чадлаараа бол хэцүү л дээ, кк

0  |  0
Close menu