Жүдоч Т.Түмэнжаргал "Универсиад-2025" наадмаас хүрэл медаль хүртлээ

Админ | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Германы Райн Рурт болж буй Дэлхийн оюутны спортын зуны XXXII наадам "Универсиад-2025"-аас Монголын оюутны спортын холбооны баг тамирчид анхны медалиа хүртлээ.

Энэхүү медалийг жүдоч Түвшинтөрийн ТҮМЭНЖАРГАЛ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд авлаа.

Т.Түмэнжаргал эхлээд Энэтхэгийн Л.Лакайг цэвэр, дараа нь Узбекистаны А.Иброхимовыг вазари үнэлгээгээр ялаад, хагас шигшээ барилдаанд Испаний Л.Баррозо Лопест вазаригаар ялагдсан.

Хүрэл медалийн төлөө манай бөх Унгарын Д.Нагиг цэвэр ялж, "Универсиад-2025" наадамд медаль авсан орнуудын тоонд Монголоо багтаалаа.
 


Өнөөдрийн (7.23) байдлаар 45 орны оюутан тамирчид медаль хүртээд байгаа бөгөөд медалийн тоогоор АНУ ( 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медаль), БНХАУ ( 19 +20+5=44),БНСУ ( 14+7+17=38), Япон ( 10+8+15=33), Итали (7+7+15=29) тэргүүлж байна.

"Универсиад-2025" наадам долдугаар сарын 27-нд өндөрлөнө.

Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо) 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 24

Хөдөлмөрийн баатар өгөхөд ч буруудах юмгүй, кк

0  |  0
Close menu