Олимпын Таеквондогийн ААШТ Монголд зохион байгуулагдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Олимпын оноо олгох олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдахаар боллоо.

Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Малайз улсын Кучинг хотноо Азийн таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон Ерөнхий чуулган зохион байгуулагдаж байна.

Энэхүү хурлаар Монгол улс Катар улстай өрсөлдөн ялснаар тэмцээн зохион байгуулах эрхээ авлаа. Ингэснээр Насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлөөр эх орондоо зохион байгуулж буй анхны томоохон тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү хуралд Монголын таеквондогийн холбооны ЕНБД Н.Эрдэнэбаатар төлөөлөн оролцож байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu