Нийтийн эзэмшлийн талбайд терраса барьсан зөрчлийг арилгууллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 07 сарын 21

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа.

Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.186.204) 2025 оны 07 сарын 21

Нэртэйгээр нь машин зам др бариачээ

1  |  0
А(66.181.164.21) 2025 оны 07 сарын 21

Зөв шүү.

0  |  0
Close menu