USAID-ын хөтөлбөрүүд Төрийн департаментад шилжинэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй тусламжийн хөтөлбөрүүдээ зогсоосон. Харин Вашингтоны ашиг сонирхолд нийцэж байгаа хөтөлбөрүүдийг Төрийн департамент шилжүүлэн авч байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.

Тэрбээр энэ сарын 1-ээс USAID гадаад улс орнуудад тусламж үзүүлэхээ албан ёсоор зогсоосон гээд АНУ-ын засаг захиргааны ашиг сонирхолд нийцэж байгаа хөтөлбөрүүдийг Төрийн департамент үр ашигтай хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийн үр дүнгийн талаар тайлагнана гэж онцолсон байна.

Америкийн амин чухал хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх үүрэг амлалтууд нь “Америкийн эрх ашиг бүхний түрүүнд” гэсэн зарчимд нийцэх ёстой гэж Рубио мэдэгджээ. Түүний ярьснаар, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг алс холын орнуудын дампуурсан засгийн газруудыг санхүүжүүлэхэд зарцуулагдах ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн зорилгууд биелэх нь ховор байснаас гадна тогтворгүй байдал улам гүнзгийрч Америкийн эсрэг үзэл улам л дэлгэрсэн. Америкийн тусламжийг их хэмжээгээр хүртэж байсан улс орнууд хариу бариагүй гэж Рубио онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu