Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурамд орууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

Улсын хэмжээнд 2025.06.29-ний байдлаар Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтраажээ. 

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 6 ой, хээрийн түймрийг цурамд оруулсан байна. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 589 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашин буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар ажиллаж байгаа гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ngggf(202.9.40.135) 2025 оны 07 сарын 02

Нүүдэлчдын ураг удам дөрвөдүүд яааралтай хурдан өөрсдөө хулгай алдсан нам төрөө өөрсдөө аваачээ.

0  |  0
Close menu