Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээ
Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо.
Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна.
Атгасан гар шиг эвтэй байж, амжилт, ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл ( 6 )
ANUSDI BOOB XXI SEKSDI VANXANDI80955877
ANUSDI BOOB XXI SEKSDI VANXANDI80955877
ANUSDI BOOB XXI SEKSDI VANXANDI80955877
champion bolooch, chadahgui shd
Saihaan saihan blgui yaxav. Odoo Gaviyat uguud Olimpiin avarga boloxoor n Xudulmuriin Baatar tsol uguurei.
Сайхан сайхан.