Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хаан Банк болон олон байгууллагууд найман сарын турш хамтран ажиллаж, төслийн санаа гаргах, баримт бичгийг боловсруулах, санхүүжилт босгох зэрэг олон шат дараалсан ажлын үр дүнд “Багийн бага сургууль” санаачилгын гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдлаа.
Алслагдсан хөдөөгийн багт, хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцтэй бага боловсролын чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан үйлчилгээг хүргэх нь тус санаачилгын гол зорилго юм.
Жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд есөн сарын хугацаанд амьдарч, суралцдаг. Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь бага сургууль ажиллаж байгаа нь чамлалттай.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас энэхүү санаачилгыг түүчээлэн хөрөнгө оруулж буй “ХААН Банк” ХК, “Монполимет” групп, Номин Холдинг ХХК нарт талархал илэрхийлье. Мөн тус санаачилгад нэгдэхийг бусад хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн таван багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд жил бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болно. Санаачилгын хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа орон нутгийн удирдлагуудад баярлалаа.
Энэхүү төсөл нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хүсэл мөрөөдлийг дэмжихэд бодитой хөрөнгө оруулалт болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
ulaan thoohor blajtai avgai nuur tharai yathan yum be ymar aimar tharaitai yum be manai nohoin tharaitai ymar adilhan yum be