“Улаанбаатар Опен” | Монголын дэвжээнд дэлхийн шилдгүүд хүч сорьж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 05 сарын 30

Монгол Улс түүхэндээ анх удаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулж байна.

“Улаанбаатар Опен” тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Тэмцээнд 17 орны 400 гаруй шилдэг тамирчин, 200 орчим албаны төлөөлөгч оролцож, дөрвөн өдрийн турш хүч сорин өрсөлдөнө.

Монгол Улсад олон улсын бөхийн өргөн цар хүрээтэй тэмцээн хамгийн сүүлд 2011, 2012 онд Лондонгийн олимпийн өмнө зохиогдсон “Монголиа Опен” байсан бөгөөд тухайн үед Япон, АНУ, БНАСАУ зэрэг 21 орны баг оролцсон нь өмнө байгаагүй өндөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болж байв. Харин өнөөдрийн “Улаанбаатар Опен” бол тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, шинэ шатанд гаргаж буй хамгийн том дараагийн тэмцээн юм.

Үзэгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үнэгүй автобусны үйлчилгээ ажиллаж байна.

Автобус Спортын төв ордны үүднээс Буянт-Ухаа руу 09:00, 10:00, 16:30 цагуудад хөдөлнө.

 Буянт-Ухаагаас 15:00, 20:30 цагуудад эргэн ирэх чиглэлд мөн үнэ төлбөргүй үйлчилнэ.

“Улаанбаатар Опен” бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны жил бүр зохион байгуулдаг зургаан өндөр зэрэглэлийн тэмцээний нэг гэдгээрээ онцлог.

Монголын дэвжээн дээр дэлхийн одод тунарч, шинэ аваргууд тодрох мөчүүдийн гэрч болоорой!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.95.28) 2025 оны 05 сарын 31

Эмэгтэй бөх бүр сүйрчээ,өнөөдрийн 50,53,57,59,72кг-г үзлээ.Ядаж Орхон,Цэрэнчимид 2г өөр өөр жинд барилдуулж болдоггүй юм уу?,тэр тусмаа хоюулаа Алдарынх байж.Дөнгүүр 2 нь 1 жинд хоорондоо алалцаад,гэтэл 59,57 кг-аа хар даа ,Энэтхэг залуусаар хичээл заалгууллаа!

1  |  0
Зочин(66.181.191.59) 2025 оны 05 сарын 30

Хоосон шахуу заал л харагдах, хэдий үнэгүй автобус явсан ч тасалбараа хэтэрхий өндөр үнэлээд байвал хэн үзэх, ер нь тэгээд бөх үзэх гээд л тэр хүрч явдаг хүн ч ховорхон л байх л даа

0  |  0
Close menu