Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Тоттенхэм Хотспур багийн ахлагчаар ажиллаж байгаа Сун Хын Мин Өмнөд Солонгосын нэр хүндийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж эхэлжээ.
Түүний араас алдарт BTS хамтлаг болон дуучин Им Ён Ун нар бичигдсэн бөгөөд эдгээр алдартнуудыг ардаа орхин ийнхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. 2025 оны 5-р сарын 22-нд Сон Хын Мин Тоттенхэм Хотспур багийн ахлагчаар Европын Лигийн финалд Манчестер Юнайтедыг 1:0-ээр хожиж, багтаа 17 жилийн дараах анхны томоохон цомыг авчирсан. Тэрээр энэ ялалтыг "амьдралынхаа хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг" хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү ялалт түүний нэр хүндийг өсгөөд байна.
Үүний зэрэгцээ түүний экс найз бүсгүйтэй холбоотой дуулиан түүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулаад байна. Тэрээр Adidas, Burberry, TUMI зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний олон улс дахь нэр хүндийг улам бүр өсгөөд байна.
Сун Хын Мин 2025 оны 1-р сард Тоттенхэм багтай хийсэн гэрээгээ 2026 он хүртэл сунгасан. Тэрээр багийн түүхэнд 169 гоол оруулсан амжилтаараа дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд Премьер Лигийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан Азийн тоглогч болоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха, кимчинүүд ч туйлшрах гэж бас сүйдлэх юм аа, тэнэгтэж өөрсдийгөө доош нь хийгээд л, кк Сон европын үнэлэмжээр бол байдаг л нэг дундаж хөлбөмбөгчин ш дээ, түрүүлсэн гээд хөөрцөглөөд байгаа Европа лиг нь ч 2-р зэрэглэлийн л тэмцээн ш дээ