Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Энэ удаагийн Хамтарсан Засгийн үйл ажиллагаа дээр АН дотооддоо маргаан, мэтгэлцээн ярьдаг ч маш тулхтай, хүлээцтэй байсан. Бид дундаа асуудлаа ярьдаг.
Харин 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд инстититуцийн хувьд хэр доройтсон байгааг энэ өдрүүдэд харлаа. Уг нь Хамтарсан Засгийн газар гэрээгээ дүгнээд гэрээ биелсэн эсэх асуудалд зөв, буруугаа ярих ёстой. Гэтэл гэрээгээ харалгүй, урьдчилаад шийдвэрээ гаргачихдаг байж болохгүй.
Миний хувьд МАН-ын бага хурлаас улс төрийн шийдвэр нь гарчихсан гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын зүгээс УИХ-д тодорхой томъёолол бүхий байр суурь, албан бичиг ирвэл тодорхой зүйл ярих боломжтой болох байх.
УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл орж ирвэл АН-ын бүлэг завсарлага авч, бүлгийн хурлаараа хэлэлцэнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )