Иордан голын баруун эрэгт еврейн суурингууд барих төлөвлөгөөг буруушаав

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Израилын засгийн газрын баталсан Иордан голын баруун эрэгт еврейн 22 шинэ суурин барих төлөвлөгөө нь олон улсын эрх зүйг үл ойшоож буйн илрэл бөгөөд хурцадмал байдал улам даамжрахад хүргэнэ гэж Палестины ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Набиль Абу Рудейна мэдэгдсэн байна.

“Израилын эрх баригчдын шийдвэр нь олон улсын бүх тогтоол, хуулийг, тухайлбал, Палестины нутаг дэвсгэрт, түүний дотор Зүүн Иерусалимд, суурин босгох аливаа үйл ажиллагааг олон улсын эрх зүйн дагуу хууль бус гэж үзэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2334 тоот тогтоолыг зөрчиж байна. Израилын засгийн газар Иордан голын баруун эрэгт тогтворгүй байдал үүсгэх үйлдлээ болон Газын зурваст явуулж байгаа Палестины ард түмний эсрэг түрэмгийллээ зогсоох ёстой” гэж Абу Рудейна тэмдэглэжээ.

Хэт оройтоогүй дээр нь Израилын нийт бүс нутгийн эсрэг өдөөн хатгасан үйлдлүүдийг зогсооход нэн даруй, нухацтай оролцохыг тэрээр АНУ-ын засаг захиргаанд уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu