Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 тамирчин зодоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ), тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон чансааны оноо олгох дөрвөн цуврал байдаг. 

Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд зохиогдох гэж байна.

Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Монгол Улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох ба Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байгаа юм.

Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.


Чансааны оноонд үндэслэн
 

  • Оны шилдэг тамирчныг тодруулах
  • Тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах
  • Олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.44) 2025 оны 05 сарын 23

Хайран мөнгө, ийм дэмий юмны шагналын санд 400 саяыг зарж л байдаг, зохион байгуулалтын элдэв зардалтайгаа нийлээд бүр явж өгөх нь ээ, арай төсвөөс санхүүжүүлэхгүй байлгүй дээ

0  |  0
Close menu