Румыны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаас өмнө сонгуулийн үйл явцад Францын эрх баригчид хөндлөнгөөс оролцохыг оролдсон тухай Telegram мессенжерийн нэг үүсгэн байгуулагч Павел Дуровын мэдүүлгийг сонсохыг сөрөг хүчний Румынчуудын нэгдлийн төлөө эвслийн удирдагч Жорже Симион Facebook хуудсаараа дамжуулан шаардсан байна.
“Зөвхөн Молдов улс төдийгүй мөн Франц улс ч сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцож байсныг олон улсын ажиглагчид харсан. Сонгуулийн үед бидний дуу хоолойг хаан боогдуулахыг Францын зүгээс оролдсон тухай Telegram мессенжерийн үүсгэн байгуулагчийн яриа нь Францын засгийн газар хөндлөнгөөс оролцсон болохыг илэрхий харуулж байгаа юм” гэж Симион мэдэгджээ.
Румыны ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны үр дүнтэй холбоотой гомдлоо Үндсэн хуулийн шүүхэд гаргах бодолтой байна гэж Симион мэдээлсэн байна. Хоёрдугаар шатанд Дан 6 168 642 сонгогчийн санал, Симион 5 339 053 сонгогчийн санал авсан аж. Сонгуулийн өмнө Румыны хуучинсаг үзэлтнүүдийн сувгуудыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг Францын Гадаад тагнуулын ерөнхий газрын дарга Николя Лернер энэ оны хавар өөрт нь тавьсан тухай Telegram мессенжерийн үүсгэн байгуулагч Павел Дуров мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )