Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг бидэнд байхгүй

2025 оны 05 сарын 21

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө "Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэр хөрөнгөөрөө тансаглан гадаадад байшин авч, оффшор дансанд мөнгөө байршуулсан эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг ярилцъя. Тэдэнд “Хариуцлагаа хүлээ, энэ мөнгөө буцааж төлөөд эрх чөлөөтэй яв” гэдэг хоёр сонголтыг өгөх ёстой. Түүнээс биш ямар нэг байдлаар хүмүүсийн орлогыг үндэслэлгүйгээр хурааж, улстөржүүлж, өрсөлдөгчөө намнах гэж байгаа зүйл огт биш. Бид Засгийн газар дээр ярьж байгаад хууль, эрх зүйн орчныг нь нээнэ. Эрх мэдэлтэй хүмүүс бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Үгүй бол тэр их хэмжээний мөнгөө эргүүлэн төл гэдэг байдлаар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар ярьж байна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй" хэмээв. 

Түүнчлэн "Энэ зарчим бол зөв. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол Улс  хаалттай, ядуу байна. Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш тааруу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Энэ үед гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсэж байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Тэрнээс биш зөөлөн суудал хүсэж, халуун хөнжилд ороогүй ээ. Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг бидэнд байхгүй. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд, Л.Гантөмөр муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WTF(66.181.186.144) 2025 оны 05 сарын 21

ТА НАРЫН ГАНЦ ЧАДДАГ ЮМ ЧИНЬ ХУДЛАА

0  |  0
сс(66.181.168.82) 2025 оны 05 сарын 21

ерөнхий сайдаасаа эхлээд та нар авилга аваад эхэлчихсэн, одоо амташаад огцрох хүсэлгүй байгаа биз дээ.

0  |  0
сс(66.181.168.82) 2025 оны 05 сарын 21

ерөнхий сайдаасаа эхлээд та нар авилга аваад эхэлчихсэн, одоо амташаад огцрох хүсэлгүй байгаа биз дээ.

0  |  0
Close menu