Германы Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эрс шүүмжилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

Германы хэт барууны үзэлт “Германы өөр нэг сонголт” намын дарга Алис Вайдель ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц болон түүний засгийн газрын эдийн засгийн бодлогыг эрс шүүмжилж, Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээхийн зэрэгцээ атомын цахилгаан станцуудыг ажиллуулж эхлэхийг уриалсан байна.

Түүний хэлснээр, ХБНГУ-ын аж үйлдвэр эрс уналтад орж, ажилгүйдэл эрчимтэй өсөж, эрчим хүчний үнэ хэт өндөр байгаа ажээ. “Найдвартай, хүртээмжтэй эрчим хүчний хангамжгүйгээр эдийн засгийг сэргээн босгох боломжгүй. Эрчим хүчний огт өөр бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эрчим хүчний шилжилтийг зогсоох цаг болсон. Атомын болон нүүрсний эрчим хүч, Оросын хямд байгалийн хийг эргээд ашиглах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж Вайдель онцолсон байна.

ХБНГУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү аажмаар шилжиж, нүүрсний цахилгаан станцаас татгалзаж байгаа бөгөөд атомын цахилгаан станцуудаа хаагаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu