Арсенал - Парис Сен-Жермен, Барселона - Интер: Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын өмнөх таамаг

Админ | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Энэ улирлын Европын хамгийн нэр хүндтэй клубын тэмцээний шигшээд шалгарах багуудыг тодорхойлох тоглолтуудыг танилцуулж байна.

Арсенал - Парис Сен-Жермен (дөрөвдүгээр сарын 29 ба тавдугаар сарын 7)

Аравдугаар сарын 1-нд лигийн шатны тоглолтод лондончууд Эмират стадионд парисчуудыг 2:0 харьцаатай буулган авч, тэдэнд ямар ч боломж олгоогүй. Үүнээс хойш Парис Сен-Жермен ихээхэн ахиц дэвшил гаргасан. Хоёр удаа дараалан Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан нь одоо гайхах зүйл биш болсон. Мөн тэд Английн клубуудтэй хэрхэн тоглохоо хэдийн сураад байна. Долоодугаар тойрогт Францын аваргууд Манчестер Сити багийг хожсон бол шөвгийн 16-ийн шат болон шөвгийн наймд Ливерпүүл, Астон Виллаг тус тус буулган авсан. Гэвч парисчууд Аваргуудын лигийн хамгийн залуу багуудын нэг гэдгийг мартаж болохгүй. Туршлага дутаж, Астон Виллатай хийсэн хариу тоглолтод хожигдож, хасагдах дөхсөн. Луис Энрикегийн удирдсан залуус зарим үед болхидуу харагдаж байв.

Харин Арсенал баг үндсэн төвийн хамгаалагч Габриэлгүй тоглосон ч Реал Мадридыг шөвгийн наймд 5:1-ийн нийлбэр дүнгээр илүүрхэн ялсан. Арсеналын сул талууд (ялангуяа найдвартай гоол оруулах довтлогч байхгүй) илэрхий харагддаг ч, хасагдах шатны тоглолтуудад “Буучид” ямар ч багт айдас төрүүлдэг хүчирхэг өрсөлдөгч хэвээр байна. Өнгөрсөн улиралд Арсенал Манчестер Ситиг болон Английн Премьер лигийн гол өрсөлдөгчдийг буулгаж сурсан бол энэ улиралд Европын хаадтай нүүр тулахдаа ч айсангүй.

Барселона vs Интер (Дөрөвдүгээр сарын 30 ба тавдугаар сарын 6)

Энэ бол 2010 оны Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын давталт. Тухайн үед Интер илт доогуур үнэлэгдэж байсан ч Жозе Моуриньюгийн удирдлага дор гайхамшгийг бүтээж, гэртээ 3:1, айлын талбайд 0:1-ээр тоглосон. Үүний дараа Миланы баг Байерн Мюнхенийг хожиж, Аваргуудын лигт түрүүлсэн бөгөөд түүнээс хойш Италийн багууд энэ тэмцээнд түрүүлээгүй билээ.

Энэ улиралд Интер шөвгийн наймд Мюнхен Байернийг хожсон бөгөөд германууд фаворит гэгдэж байсан юм. Хэдийгээр Интерийн хамгаалалтын тогтвортой байдлын талаар их ярьдаг ч, Аваргуудын лигийн сүүлийн гурван тоглолтод тэд дөрвөн гоол алдсан. Тэд Байернийг бат хамгаалалтаараа бус, харин олдсон боломжуудаа илүү үр дүнтэй ашигласнаараа (нийт дүнгээр 4:3) ялсан. Италийн аваргуудын хувьд одоо Лаутаро Мартинес өндөр формд орсон нь тун чухал. Улирлын эхэнд Интер зөвхөн Маркус Тюрамд найддаг байсан юм.

Симоне Инзаги өмнө нь Барселонаг ялж байсан. 2022–23 оны Аваргуудын лигийн хэсгийн шатанд Интер Каталон багтай илт илүүрхэж тоглосон (1:0, 3:3) бөгөөд улмаар тэмцээний шигшээд шалгарч байв. Тухайн үед Барселонагийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Хави Европын тэмцээнд олонтаа амжилтгүй тоглосон бөгөөд энэ утгаараа тэрбээр энэ тэмцээнд түрүүлж байсан Ханси Фликийн амжилтаас доогуур үнэлэгдэж байна. Ямартай ч, Интер Барселонад тааламжгүй өрсөлдөгч хэвээр байна гэж олон улсын 1xBet компанийн шинжээчид үзэж байна.

2025 онд Барселона Дортмундад тоглох хүртлээ ганц ч хожигдол амсаагүй байв. Гэвч шөвгийн наймд 4:0-ийн том ялалт байгуулсан эхний тоглолтын дараа тэд хэт тайвширч, хариу тоглолтод сул тоглон хагас шигшээд шалгарах эрхээ бараг алдчих дөхсөн.

Каталончууд хүчээ нөөх үүднээс “эко” горимоор тоглож байгаа нь Аваргуудын лигийн хамгийн ахмад тоглогчидтой Интерийн хувьд ч мөн дагууштай. Барселонагийн хамгаалалтын бүрэлдэхүүнд эргэлт хийх боломж хязгаарлагдмал тул клубийн зүгээс залуу хамгаалагч Алехандро Балде Интертэй хийх тоглолтоос өмнө эргэн ирнэ гэсэн найдлага тавьж байна. Үүнээс гадна, Фликийн гоолын машин маш шахуу хуваарьтай байгаа. Хагас шигшээ эхлэхээс өмнө Реал Мадридтай Испанийн цомын шигшээ тоглолт хийх бол, анхны тоглолтын дараа Ла Лиг дахь бас нэг Эль Класико тэднийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top