Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар очиж, /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулжээ.
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Орон нутагт гарсан түймрийн нөхцөл байдал
Булган аймгийн Хангал сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна
Булган аймгийн Хангал суманд гарсан ойн түймрийг 2025.04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулсан ба бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээллээ. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын 24 алба хаагч, 2 автомашинтай, мэргэжлийн ангийн 24 хүн, 4 автомашинтай нийт 48 хүн, 6 автомашинтай ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймэр Хушаат сумын нутаг дэвсгэрт тархжээ. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын 30 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 103 хүн, 21 автомашинтай нийт 133 хүн, 24 автомашинтай ажиллаж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын 33 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 113 хүн, 15 автомашинтай нийт 146 хүн, 18 автомашинтай ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
яагаад ингэж энд тэндгүй түймэрүүд гараад байдаг вээ!\nОй хамгаалагчид, ойн туслах ажиллагсад хамгаалж бна гээд л бхийн \nсамарчид модонд өвс ургамал түүж буй хүмүүсээ цэгцэлээсэй \nмод муутай дээрээ юу чүгүй шатаад дууслаа шдээ!!! Одонтуяа гуай юу бүтээж бнаа