Өмнөд Африк тив дээш өргөгдөж буйн нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28

Германы Бонын их сургуулийн эрдэмтэд Өмнөд Африк тивийн газрын гадаргуу өргөгдөж буйн шалтгааныг тогтоожээ.

“Journal of Geophysical Research: Solid Earth” сэтгүүлд бичсэнээр, тус бүс нутгийн газрын гадаргуу жилд 2-6 мм-ээс өргөгдөж байгаа нь асар их хэмжээний усаа алдаж байгаатай холбоотой гэж үзэж байна. Энэхүү үзэгдлийн шалтгааныг өмнө нь дэлхийн гүнээс халуун бодисын урсгал дээш гарч буйтай холбон тайлбарладаг байжээ.

Харин GPS станцуудаас авсан мэдээллээс үзвэл, 2012-2020 оны хооронд тохиосон ган гачгийн улирал хуурай газар дээш өргөгдөж байгаатай шууд холбоотой болохыг харуулжээ. Ингэхдээ эрдэмтэд дэлхийн таталцлын орны өөрчлөлт, өндөр нарийвчлал бүхий гидрологийн загварууд болон хиймэл дагуулын мэдээлэл зэрэг гурван бие даасан аргачлалыг ашигласан байна. Эдгээр арга бүгд хөрсөн дэх усны масс багассанаар газрын хөрс дээш хөөрөхөд хүргэдэг болохыг баталжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu