ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковт монгол дээл бэлэглэв

2025 оны 04 сарын 26

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков “Ур Ундрах” оёдлын үйлдвэрээр зочилжээ.

“Ур Ундрах” ХХК-ийн ерөнхий захирал А.Алтантуяа Аугаа их ялалтын баярыг угтуулан Монгол, Оросын ард түмний бат бөх найрамдлын бэлгэдэл болгон эрхэм хүндэт Элчин сайд болон түүний гэргийд хүндэтгэл үзүүлэн тусгайлан зориулж оёсон дээлээ бэлэглэсэн юм.

“Ур Ундрах” ХХК-ийн ерөнхий захирал А.Алтантуяа “Оросын Элчин сайдад зориулан дээл оёх санаа анх түүний ярилцлагыг зурагтаар хараад төрсөн. Нөгөөтэйгүүр, аав минь Монголын төлөө их зүйл хийсэн Элчин сайд нарт дээл бэлэглэж байгаарай гэж гэрээсэлж байсан юм. Тийм учраас би өнөөдөр аавынхаа хүслийг биелүүлж байгаадаа маш их баяртай байна. ОХУ Монголын найдвартай түшиг тулгуур гэж би боддог. Эх орон маань ийм сайхан хөрштэй азтай улс” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. ОХУ-аас

Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков “Ийм онцгой бэлэг өгсөнд гүнээ талархаж байна. Монгол үндэсний хувцас дээл нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлчин Хүннү гүрнээс гаралтай гэдгийг мэднэ. Байгаль орчны сайд С.Одонтуяа болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зэрэг эмэгтэй сайд нар олон улсын арга хэмжээнд оролцохдоо дээлээр гангарч, өв соёлоо сурталчилж байгаагийн ачаар өдгөө монгол үндэсний хувцас их дэлгэрч байна. Үнэхээр биширмээр. Монголд ирж буй Оросын жуулчид ч монголчуудын үндэсний хувцсыг маш их сонирхож, өөртөө болон найз нөхдөдөө бэлэг болгон худалдан авдаг. Манай хоёр орон загварын салбарт ч хамтран ажиллах олон боломж байгаа” гэдгийг онцлов.

Ийнхүү Элчин сайд A.Н.Евсиковт алтан гартай үйлчин А.Алтантуяа монгол заншлаараа захтай хувцас бэлэглэснийг ихэд талархан бэлэгшээлт бэлгийг сайхан хүлээн авчээ. Улмаар Элчин сайдын зүгээс “Ур Ундрах” ХХК-ийн оёдлын үйлдвэрийн хамт олны цаашдын ажилд амжилт, бизнест хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (91.166.54.44) 2025 оны 04 сарын 28

Оросуудад хэзээ ч итгэж болохгүй. Адгийн хөрш.

0  |  0
Иргэн (91.166.54.44) 2025 оны 04 сарын 28

Оросуудад хэзээ ч итгэж болохгүй. Адгийн хөрш.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 04 сарын 28

Орос бөгс долоогч ,иди нахуй

0  |  0
S(139.5.217.123) 2025 оны 04 сарын 27

ANUSDI80955877VANXANDI80955877BOOW XXI

0  |  0
Зочин(139.5.218.101) 2025 оны 04 сарын 27

Маш зөв. Сайн үйл

0  |  0
Close menu