“ШУВУУ” ажиллагаа шувуу болоод нисчихсэн үү!

2025 оны 04 сарын 16

Засгийн газраас “5 Ш” ажиллагаа өрнүүлж, үүний хүрээнд гадаадаас гэмт хэрэг өдүүлсэн гэх 92 хүнийг авчирна хэмээн өдгөөгөөс хоёр жилийн өмнө мэдээлж байв. Харин энэ ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг онгоцны буудал дээр дуулиантайхан тоссоноос хойш “Шувуу” ажиллагаа өрнөв үү. Ингэхдээ Т.Бадамжунайг Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа, хэвлэл мэдээллийн олон байгууллагын хамт тосон авч байлаа.

Сүүлдээ “Шувуу” ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал тэргүүтэй 139 хүнийг авлига, албан тушаалын хэргээр баривчлан ирнэ гэж мэдээлсэн цагаас хойш ч багагүй хугацаа өнгөрчээ. Сүр дуулиантай мэдээлж байсан “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалтнуудыг авчрах биш дээр нь “Шувуу” нэмж алдаад байгааг эх сурвалж хэлж байна.

Тухайлбал, олны ойлгож байгаагаар толгойдоо тулсан ялтай “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг нь шүүхээс тавиад байсан хилийн хоригоо цуцлуулж, барьцаанд нь гурван тэрбум төгрөг үлдээгээд 14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ гэж хэлээд явсан ч эргэж ирээгүй. Энэ бол эрэн сурвалжилж буй 139 “шувуу”-ны  тоо нэгээр нэмэгдэж байгаа хэрэг.

Саяхан шүүх хуралдаан болж, сэжигтэн Д.Эрдэнэбилэг хуралдаандаа ирсэнгүй. Шалтгаан нь “Үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай” гэнэ. Үнэхээр Д.Эрдэнэбилэг гэдэг нөхөр ийм хүчтэй нөхөр үү, эрх бүхий хүмүүс үнэнд гүйцэгдээд байна уу, ийм хэмжээний сэжигтнийг явуулж байгаагийн цаана ямар нэг асуудал байв уу гээд олон асуулт урган гарч байна.  

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарыг 2024 оны тавдугаар сараас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэхээр хоёр “Шувуу” нэмэгдэж байна гэсэн үг. Өдгөө өрнөж буй үйл явдлаас харахад Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Шувуу” ажиллагаа өөрөө “шувуу” болоод нисчихсэн бололтой. Энэ мэт зүйлийг анзаарч байхад ажиллагаа бүр зогсож, цаасан дээр үлдэв үү гэж ч болохоор харагдана.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “5 Ш ажиллагаа үргэжилж байгаа үр дүнд хүртлээ үргэжилнэ. Тухайлбал, “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг цагдаагийн байгуулллагаас барьж, эх орондоо авчирч байна. Шүүр болон шүгэл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ мөнх үргэлжилдэг ажиллагаа гэж байхгүй” гэх байр суурийг илэрхийлж харагдана лээ.

Мэдээж хэрэг, гадаадын улс оронд орогнож байгаа этгээдийг баривчлан авчрах тийм ч амаргүй. Тухайн улсын хууль дүрэм гэж байгаагаас гадна олон улсын хүний эрхийн гэрээ конвец гэж нэг зүйл бий.

Гэхдээ "Шувуу" ажиллагаа өрнүүлчихээд баривчилж авчрах биш нэмж алдаад байгаа нь хачирхалтай.

М.Зул

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.114) 2025 оны 04 сарын 16

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(66.181.178.95) 2025 оны 04 сарын 16

TANILTSN80955877

0  |  0
Зочин(203.91.115.50) 2025 оны 04 сарын 16

Тэр чинь сонгуулийн реклам байсымаа!

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 04 сарын 16

show ajillagaa \n

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 04 сарын 16

show ajillagaa \n

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 04 сарын 16

show ajillagaa \n

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 16

Шувуу шувуугаа барина гэж байхгүй, шувуу ажиллагааг хэрэгжүүлэгчид нь өөрсдөө хараахан нисчихээгүй байгаа л шувуунууд ш дээ

0  |  0
S(66.181.178.95) 2025 оны 04 сарын 16

SEKSEER XUCHINDUULI VANXANDI80955877

0  |  0
Top