Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байна. Наадамд найман спортын төрлөөр 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна.
Монгол Улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай баг тамирчид иж бүрдэл медаль хүртээд байна.
Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай явна. А.Алтан-Очирын хувьд тус наадмын хоёр дахь медалиа зүүсэн ба манай тамирчин өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд эхний хүрэл медалиа хүртсэн билээ.
Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )