“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.
Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Улмаар уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2025.03.10/ хийхээр товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулж, энэ сарын 21-ний өдөр товлосон байна. Сануулахад, уг хэргийг шүүххурал өмнө нь гурван удаа хойшилсон юм.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг энгийн логик байна. Монгол улсын жирийн иргэн төрд ажиллахгүйгээр олоод авч болох мэдээллийг Монголд тогтвортой оршин суугч гадны иргэн шар сонин, мэдээний сайтууд дээрээс олоод мэдчихвэл энэ нь төрийн нууцыг задруулсан болох уу? Бас нэг жишээ.Монгол улсын төрийн сонгуульт албан хаагч Ц.Нямдоржийн гадны тагнуулуудад ашиглагдсан нууц мэдээлэл алдагдсан. Тэгвэл энэ мэдээллийг сонссон 3 сая Монголчууд бүгд гэмт хэрэгтэн болох уу? Ил болчихсон төрийн нууцад ямар арга хэмжээ авдаг вэ? Ц.Нямдорж гадны тагнуул байсан нь нууц баримтаар тогтоогдчихлоо. Мэдээлэл алдагчийг ялласан.Одоо яах ёстой вэ?