ХЭН ЮУ ХЭЛЭВ I Ухаахудагийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөл өргөн мэдүүлнэ

2025 оны 03 сарын 08

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Хотын дарга Х.Нямбаатар нарын байр суурийг хүргэж байна.


ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаахудагийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төсөл өргөн мэдүүлнэ

-Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан.

Хотын дарга Х.Нямбаатар: Хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барина

-Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu